Түшээ Дээд Сургууль Skip to content
Мэндчилгээ

Мэдлэг, мэдээллийн эрин зуунд сурч, хөдөлмөрлөж байгаа эрхэм оюутан, магистрант, эрдэмтэн багш, ажилтан, ажилчид, нийт төгсөгчид, элсэгчид, хамтран ажиллагч байгууллага, хамт олон, хувь хүмүүс та бүхэнтэй мэндчилж байгаадаа туйлын баяртай байна.

Манай сургууль нь анх 1996 онд байгуулагдан, хуульч-эдийн засагч гэсэн хосолсон мэргэжлээр анхны элсэлтээ авч түүнээс хойш тасралтгүй 15 жилийн хугацаанд их, дээд боловсролын сургалтын үйл ажиллагааг тогтвортой явуулж, эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй нийт 800 гаруй бакалавр, магистрыг төгсгөсөн билээ.

“Түшээ” Дээд сургуулийн хамт олон сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааныхаа чанар, үр өгөөжийг дээшлүүлж, сургалтын агуулга хөтөлбөрийг байнга шинэчлэн, боловсронгуй болгох замаар улс орныхоо хамгийн шилдэг, тэргүүлэх эрдэм, оюуны төв болгохын төлөө нэгдмэл нэг хүсэл зориг, тэмүүлэлтэйгээр ажиллаж байна.
Манай сургуулийн эрдмийн үүд хаалга эрдэм мэдлэг, боловсролыг эрхэмлэгч хэн бүхний өмнө ямагт нээлттэй байж, та бүхэнтэйгээ хамтран ажиллахдаа таатай байх болно.

Тус сургуулийн төгсөгчид мэргэжлээрээ хууль сахиулах болон бизнесийн байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж явааг энд тэмдэглэхэд сайхан байна.

...............................................................................................................................

 
Мэдээлэл

“Түшээ” Дээд сургуулийн 15 жилийн ойн баярын арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө

2011 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Түшээ” Дээд сургууль үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн баярын арга хэмжээ тус сургуулийн хурлын зааланд амжилттай болж өнгөрлөө.

Ойн баярын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Я.Батсуурь, ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, үүсгэн байгуулагч Д. Түмэнжаргал, анхны захирал Б.Болдбаатар нарын хүндэт зочид хүрэлцэн ирсэн болно.

Дэлгэрэнгүй...
 
Мэдээлэл

Эрдэм шинжилгээний илтгэлийн бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус сургуулийн хурлын танхимд Монгол улсыг тунхагласны 87 жил, “Түшээ” Дээд сургууль үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн нэрэмжит багш-оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Эрдэм шинжилгээний илтгэлийн бага хуралд эхний шатнаас шалгарсан нийт 6 багш, 10 оюутан хууль, эрх зүй, эдийн засгийн сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн болно.

Дэлгэрэнгүй...
 
Зарлал /ЭШ / PDF Хэвлэх И-мэйл

ТҮШЭЭ ДЭЭД СУРГУУЛЬ БАЙГУУЛЛАГДСАНЫ 15 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ БАГШ-ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

Зорилго: Хууль, эрх зүй, компьютер, программ хангамж, банк санхүү, эдийн засгийн чиглэлээр их дээд сургуульд суралцаж багшилж байгаа багш, оюутнуудыг судалгаа, шинжилгээний ажилд дадлагажуулах, практик дадлага олгох, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг урамшуулан дэмжиж, оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, онол практикийн мэдлэгийг дээшлүүлэхэд тус бага хурлын зорилго оршино.

Зохион байгуулагч: "Түшээ" ДС-ийн Эрх зүйн тэнхим, Эдийн засгийн тэнхим

 

Дэлгэрэнгүй...
 

Онч мэргэн үгс

Гутранги үзэлтэн бол боломж бүхэн дотроос хэцүүг нь олж хардаг. Харин өөдрөг үзэлтэн бол хэцүү бүхний дотроос байгаа боломжийг олж хардаг. /Унистон Черчилль/

Үг хэлэнд бүү итгэ, үзэл бодолд ч бүү итгэ. Гагцхүү үйл хэрэгт нь л итгэ

Мунхаг хүн өөрийг нь хүмүүс ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүсийг мэдэхгүй байгаадаа харамсдаг.

Мэргэн ухааны үндэс нь тэвчээр юм. /Ювенал



Цаг бол алт

Бүрдүүлэх материал

  • Элсэхийг хүссэн  өргөдөл
  • Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, диплом
  • 3х4 хэмжээний фото зураг  4 хувь
  • Бүртгэлийн хураамж  5000₮

Үйл явдал

  • 2011-2012 оны хичээлийн жилийн 1-р семистрийн амралт эхэллээ. 2012.01.04 - 2012.01.30
  • 2012.02.01-нээс 2-р семистрийн хичээл эхэллээ.
  • 2012.03.01-нээс Эрх зүйн эчнээ 1-р курсын хичээл эхэллээ.
  • 2012.03.05-нд магистрийн урьдчилсан хамгаалалт боллоо.

подготовка егэ федеральный банк заданий егэ по математике онлайн демо егэ по истории 2012 сдать егэ по химии онлайн демоверсия егэ 11 класс 2011 год тесты по обществу егэ 2012 егэ 2012 информатика тестовые задания по информатике демонстрационный материал егэ по здесь егэ онлайн без регистрации пройти тут демонстрационное егэ по алгебре 11 класс демо вариант егэ физика он-лайн егэ по физике ссылка ответы по подготовка к егэ по истории и обществознанию здесь егэ задания по биологии демо егэ по алгебре 11 класс ответы ответ демо версии егэ 2011 на сайте егэ по математике 2012 тестариус материалы егэ демо версия егэ 2011 по биологии разбор заданий егэ математика математика егэ демонстрационный материал sitemap